Ерөнхий сайд “Эзэн-100”-ын талаар мэдээлэл хийнэ
Засгийн газраас өнгөрөгч тавдугаар сард “Эдийн засгийн идэвхжлийг нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай” тогтоол батлуулж энэ хүрээнд “Эзэн-100” аяныг эхлүүлсэн.
Мэдээллийн алба

Засгийн газраас өнгөрөгч тавдугаар сард “Эдийн засгийн идэвхжлийг нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай” тогтоол батлуулж энэ хүрээнд “Эзэн-100” аяныг эхлүүлсэн.
Эдийн засгийг эрчимжүүлэх уг аяны хүрээнд Засгийн газраас 100 хоногт 70 гаруй ажил хийхээр төлөвлөж байсан юм.
Хэдийгээр “Эзэн-100” хөтөлбөрийн хугацаа дууссан ч ОХУ болон БНХАУ-ын төрийн тэргүүнүүдийн айлчлалтай холбогдуулан эдийн засгийг эрчимжүүлэх хугацааны үр дүнг дүгнэх асуудлыг хойшлуулаад байсан. Түүнчлэн намрын чуулган эхлэх үеийг ч мөн хүлээж байсан юм.
Харин энэ долоо хоногт намрын чуулган эхэлж буйтай холбогдуулан Ерөнхий сайд Н.Алтанхуяг ирэх баасан гарагтЭдийн засгийг эрчимжүүлэх 100 хоногийн хүрээнд хийсэн ажлуудын талаар мэдээлэл хийхээр болжээ. Засгийн газрыг өнгөрсөн хугацаанд эдийн засгийг идэвхжүүлэх дорвитой ажил хийж чадаагүй гэж сөрөг хүчнээс дүгнэж байгаа бол эрх баригчид ямар дүгнэлт хийхийг бид ирэх баасан гарагт мэдээлэх болно.


















