Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат “Лийбхэрр” компанийн ТУЗ-ийн захирал Вилли Лийбхеррийг хүлээн авч уулзлаа

“Лийбхэрр” компани нь Монгол Улсад 2002 оноос уул уурхай, барилгын тоног төхөөрөмж нийлүүлж байгаа юм.

ЗГ
Засгийн газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат “Лийбхэрр” компанийн ТУЗ-ийн захирал Вилли Лийбхеррийг хүлээн авч уулзлаа
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат “Лийбхэрр” компанийн ТУЗ-ийн захирал Вилли Лийбхеррийг хүлээн авч уулзлаа. Зураг: МҮОНРТ

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат “Лийбхэрр” компанийн ТУЗ-ийн захирал Вилли Лийбхэрр тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Монгол Улс гадаадын хөрөнгө оруулагчдыг татах чиглэлд анхаарал хандуулж, цаашид олон төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаагаа хэллээ. “Лийбхэрр” компанийн ТУЗ-ийн захирал Вилли Лийбхэрр Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатад өөрийн компанийн үйл ажиллагааны талаар товч танилцуулав.

“Лийбхэрр” компани дэлхийн 50 улсад 130 гаруй салбар компаниудаар дамжуулан үйл ажиллагаа явуулдаг. Үүнээс гадна “Лийбхэрр” компани Монгол Улсад 2002 оноос уул уурхай, барилгын тоног төхөөрөмж нийлүүлж байгаа юм.

Хуваалцах