Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин, ОУВС-гийн тэргүүн Кристин Лагардтай ажил хэргийн уулзалт хийлээ

Чуулганы нээлтэд БНХАУ-ын дарга Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин, Туркийн Ерөнхийлөгч Р.Т.Эрдоган, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гуттэрэш нар үг хэлэв.

ЗГ
Засгийн газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин, ОУВС-гийн тэргүүн Кристин Лагардтай ажил хэргийн уулзалт хийлээ
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин, ОУВС-гийн тэргүүн Кристин Лагардтай ажил хэргийн уулзалт хийлээ. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, БНХАУ-д хийж буй айлчлалаа өндөрлөж, тус улсад болж байгаа “Бүс ба зам” олон улсын дээд түвшний чуулга уулзалтын нээлтэд оролцлоо. БНХАУ-ын дарга Ши Жиньпиний гаргасан “Бүс ба зам” санаачилгын олон улсын дээд түвшний чуулга уулзалтад 30 гаруй улсын төр, засгийн тэргүүн нар, мөн НҮБ, Дэлхийн банк, ОУВС-гийн удирдлагууд хүрэлцэн ирээд байгаа юм.

Чуулганы нээлтэд БНХАУ-ын дарга Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин, Туркийн Ерөнхийлөгч Р.Т.Эрдоган, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гуттэрэш нар үг хэлэв.

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат тус чуулганы Удирдагч нарын уулзалтад үг хэлэхээс гадна түүнийг дагалдан яваа салбарын сайд нар салбар хуралдаанд оролцох юм.

Түүнчлэн Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат чуулга уулзалтад оролцохоор ирсэн зарим улсын төр, засгийн тэргүүн нартай албан уулзалтууд хийж байна.

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өнөөдөр тус чуулга уулзалтын үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин, Киргизийн Ерөнхийлөгч Алмазбек Атамбаев, Узбекийн Ерөнхий сайд Шавкат Мирзиёев, Пакистаны Ерөнхий сайд Наваз Шариф болон ОУВС-гийн Гүйцэтгэх захирал Кристин Лагард нартай ажил хэргийн уулзалт хийлээ.

Хуваалцах