Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатад Францийн Гадаад хэрэг, олон улсын хөгжлийн сайд бараалхлаа

Ази, Европын Дээд түвшний уулзалтын хүрээнд Монгол Улсын Ерөнхий Сайд Ж.Эрдэнэбатад Бүгд Найрамдах Франц Улсын Гадаад хэрэг, олон улсын хөгжлийн сайд Жан-Марк Эйро бараалхлаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатад Францийн Гадаад хэрэг, олон улсын хөгжлийн сайд бараалхлаа
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатад Францийн Гадаад хэрэг, олон улсын хөгжлийн сайд бараалхлаа. Зураг: МҮОНРТ

Ази, Европын Дээд түвшний уулзалтын хүрээнд Монгол Улсын Ерөнхий Сайд Ж.Эрдэнэбатад Бүгд Найрамдах Франц Улсын Гадаад хэрэг, олон улсын хөгжлийн сайд Жан-Марк Эйро бараалхлаа.

Уулзалтын эхэнд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Франц Улсын Ницца хотод болсон халдлагад олон арван хүний амь нас эрсэдсэнд хувиасаа болон Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс гүн эмгэнэл илэрхийллээ.

Францын Ерөнхий сайд Жан-Марк Эйро Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг халуун дотноор хүлээн авсанд талархал илэрхийлээд АСЕМ-ын дээд түвшний уулзалтын үйл ажиллагаанд амжилт хүслээ. Мөн тэрбээр эрчим хүч, сансар судлал зэрэг хоёр талын хамтын ажиллагааны онцлох салбаруудын талаар санал бодлоо илэрхийлж, олон талт хамтын ажиллагааны хүрээнд Монгол Улстай үргэлжлүүлэн хамтран ажиллахаа мэдэгдсэн юм.

Монгол, Францын харилцаанд сүүлийн жилүүдэд албан ёсны харилцан айлчлал тогтмолжсоны зэрэгцээ хөдөө аж ахуй, соёл, боловсрол зэрэг олон шинэ салбарт хамтын ажиллагаа өргөжиж байгааг Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат онцлон тэмдэглэлээ. Францын Ерөнхий сайд Жан-Марк Эйро АСЕМ-ын дээд түвшний уулзалтыг амжилттай зохион байгуулж байгаад баяр хүргэлээ.

Хуваалцах