Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын Бээжин хотод хүрэлцэн очлоо

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах Хятад Ард Улсад ажлын айлчлал хийх, “Бээжин- 2022” өвлийн XXIV Олимпын наадмын нээлтийн ажиллагаанд оролцохоор Бээжин хотноо хүрэлцэн очлоо.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын Бээжин хотод хүрэлцэн очлоо
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын Бээжин хотод хүрэлцэн очлоо. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах Хятад Ард Улсад ажлын айлчлал хийх, “Бээжин- 2022” өвлийн XXIV Олимпын наадмын нээлтийн ажиллагаанд оролцохоор Бээжин хотноо хүрэлцэн очлоо.Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг “Капитал” олон улсын нисэх буудалд Монгол Улсын талаас Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Т.Бадрал болон ЭСЯ-ны дипломат ажилтнууд, БНХАУ-ын талаас тус улсын Гадаад хэргийн яамны туслах сайд Ү Жянхао нар тус тус угтан авлаа.Айлчлалын хүрээнд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчянтай албан ёсны уулзалт хийнэ. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2 дугаар сарын 3-8-ны өдрүүдэд БНХАУ-д айлчлах юм.

Хуваалцах