Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Ерөнхий сайд МАН-ын бүлэгтэй уулзаж байна

Харин үүний өмнө УИХ дахь намын бүлгүүд уг асуудалд байр сууриа нэгтгэх шаардлагатай байгаа.

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ерөнхий сайд МАН-ын бүлэгтэй уулзаж байна
Ерөнхий сайд МАН-ын бүлэгтэй уулзаж байна. Зураг: МҮОНРТ

Ерөнхий сайд Н.Алтанхуяг өчигдөр Засгийн газрын бүтцийг өөрчлөх тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барьсан. Яаралтай гэсэн тодотголоор дараалал харгалзалгүй шуурхай хэлэлцэж буй уг хуулийн төслийг өнөөдөр Төрийн байгуулалтын байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэнэ. Харин үүний өмнө УИХ дахь намын бүлгүүд уг асуудалд байр сууриа нэгтгэх шаардлагатай байгаа. Энэ талаар өчигдар намын бүлгүүд хуралдсан.

Харин МАН-ын бүлэг Засгийн газрын бүтийн өөрчлөлтийн талаар өчигдөр Ерөнхий сайдаас мэдээлэл сонсох гэсэн боловч Ерөнхий сайд бүлгийн хуралд очоогүй. Иймээс МАН-ын бүлэг өнөөдөр дахин хуралдаж, яг одоо Засгийн газрын тэргүүнээс албан ёсны мэдээлэл сонсож байна.

Энэ үеэр бүлгийн гишүүд Засгийн газрын бүтцэд орох өөрчлөлтийн талаар байр сууриа илэрхийлж байгаа бөгөөд яамдыг ямар шалгуураар нэгтгэсэн талаар асууж байгаа юм. Түүнчлэн МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт “Бидний хүсэж байсан бүтцийн өөрчлөлт орж ирсэнгүй, ССАЖЯ-ыг БШУЯ-тай, ХАХНХЯ-ыг Хөдөлмөрийн яамтай нэгтгэх ёстой байсан" гэсэн байр суурийг илэрхийлсэн гэдгийг эх сурвалжууд мэдээлж байна.

Хуваалцах