Ерөнхий сайд МАН-ын бүлэгтэй уулзсангүй
Түүний өргөн барьсан хуулийн төслийг өнөөдөр чуулганы үдээс хойшхи хуралдаанаар хэлэлцэх байсан ч намын бүлгүүдийн хуралдаан дуусаагүй тул амжсангүй.
Мэдээллийн алба

Ерөнхий сайд Н.Алтанхуяг өнөөдөр Засгийн газрын бүтцийг өөрчлөхөөр хуулийн төслийг УИХ-ын даргад өргөн барьсан. Түүний өргөн барьсан хуулийн төслийг өнөөдөр чуулганы үдээс хойшхи хуралдаанаар хэлэлцэх байсан ч намын бүлгүүдийн хуралдаан дуусаагүй тул амжсангүй.
УИХ дахь намын бүлгүүд хуралдаанаараа төмөр замын тээврийн бодлогын талаар саналаа нэгтгэснээс гадна Засгийн газрын бүтцийн талаар ярилцсан байна. Тухайлбал, МАН-ын бүлэг хуралдаандаа Ерөнхий сайд Н.Алтанхуягийг урьж Засгийн газрын бүтцийн өөрчлөлтийн талаар тодруулга авах гэж хүлээсэн боловч ирээгүй байна. Энэ талаар УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар “УИХ дахь МАН-ы бүлэг Засгийн газрын бүтцийн өөрчлөлтийн талаар тодруулга авахаар Ерөнхий сайд Н.Алтанхуягийг нилээд хүлээлээ. Тэр ирсэнгүй. Засгийн газар сайн ажилласан тул бүтцийн өөрчлөлт хийж байна гэж танилцуулгандаа бичжээ” хэмээсэн юм.


















