Ерөнхий сайд маргааш хэвлэлийнхэнтэй уулзана
“Ерөнхий сайдын 30 минут” уулзалт маргааш 12:30 цагт Төрийн ордны “А” танхимд болно. Эл уулзалтыг долоо хоног бүрийн пүрэв гаригт хийж байхаар болж, өнгөрсөн зургадугаар сард эхлүүлсэн ч баяр наадамтай холбоотойгоор долдугаар сарынх нь үндсэндээ цуцлагдсан юм.
Мэдээллийн алба

“Ерөнхий сайдын 30 минут” уулзалт маргааш 12:30 цагт Төрийн ордны “А” танхимд болно. Эл уулзалтыг долоо хоног бүрийн пүрэв гаригт хийж байхаар болж, өнгөрсөн зургадугаар сард эхлүүлсэн ч баяр наадамтай холбоотойгоор долдугаар сарынх нь үндсэндээ цуцлагдсан юм. Засгийн газрын тэргүүн танхимын сайдууддаа амралт өгснөөр 15 хоног наадамлаж одоо харин тэд ажилдаа орж байгаа юм байна.


















