Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Ерөнхий сайд маргааш Засаг дарга нарт үг хэлнэ

Хоёр өдөр үргэлжлэх тус семинарт өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга З.Энхболд нар оролцож, үг хэлсэн билээ.

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ерөнхий сайд маргааш Засаг дарга нарт үг хэлнэ
Ерөнхий сайд маргааш Засаг дарга нарт үг хэлнэ. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2015 онд хөгжүүлэх Үндсэн чиглэл, төсвийг хэрэгжүүлэх асуудлаар нэгдсэн ойлголт, чиглэл авах, аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын хэрэгжүүлэх чиг үүргийг тодорхойлох, Засгийн газрын гишүүн-сайд нартай хамтран ажиллах гэрээ байгуулах зорилготой ээлжилт семинар Төрийн ордонд болж байна.

Жил бүр болдог уг семинараар аймаг, нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга, Засаг дарга нарт Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2015 онд хөгжүүлэх үндсэн чиглэл, Монгол Улсын 2015 оны төсөв, Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтийг хангах асуудал болон шинээр байгуулагдсан Засгийн газрын бодлого, үйл ажиллагааны талаар нэгдсэн ойлголт чиглэл өгч, нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга, Засаг даргын хэрэгжүүлэх чиг үүргийг тодорхойлох юм. Мөн аймаг, нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга, Засаг дарга нар салбарын төсвийн ерөнхийлөн захирагчидтай гэрээ байгуулна.

Хоёр өдөр үргэлжлэх тус семинарт өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга З.Энхболд нар оролцож, үг хэлсэн билээ. Өнөөдөр сайд нар өөр өөрийн салбарт баримтлах бодлого, хэрэгжүүлэх арга хэмжээ болон орон нутгийн анхаарах асуудлаар семинарт оролцогчидтой санал солилцож байгаа бол маргааш Ерөнхий сайд Ч.Сайханбилэг семинарт оролцож, үг хэлэх юм.

Хуваалцах