Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Ерөнхий сайд Н.Алтанхуяг 2014 оны төсвийн тухай хуулийг танилцууллаа

УИХ-ын намрын ээлжит чуулганы пүрэв гарагийн хуралдаан 10 цагт эхлэх ёстой байсан ч нэг цагаар ухарч эхэллээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ерөнхий сайд Н.Алтанхуяг 2014 оны төсвийн тухай хуулийг танилцууллаа
Ерөнхий сайд Н.Алтанхуяг 2014 оны төсвийн тухай хуулийг танилцууллаа. Зураг: МҮОНРТ

УИХ-ын намрын ээлжит чуулганы Пүрэв гарагийн хуралдаан 10 цагт эхлэх ёстой байсан ч нэг цагийн дараа эхэллээ.

Хуралдааны эхэнд Ерөнхий сайд Н.Алтанхуяг Монгол Улсын 2014 оны төсвийн тухай хуулийн төслийн талаар илтгэл тавьсан юм. Тэрбээр илтгэлийнхээ эхэнд "2014 оны төсвийн төслийг боловсруулахдаа ирэх онд хэдий хэрийн хөрөнгө мөнгө олж, түүнийгээ юунд зарцуулах вэ гэдэгт анхаарахаасаа илүүтэй тогтолцооны гажгийг засч сайжруулах чигтэй ажилласан. Жилээс жилд хөөстэй төсөв баталж ирснээр Монгол Улс 50 сургууль барьдаг мөнгөөрөө 5 сургууль барьдаг жишиг тогтжээ. 2000 онд манай улсын нийт зарлага 430 тэрбум төгрөг байсан бол 13 жилийн дотор 7.4 их наяд төгрөг болж өссөн. Иймд ирэх оны зарлагыг 2013 оныхоос арай бага буюу 7.2 их наяд төгрөг байхаар зарлагаа тооцсон. Илүү зардлыг яавал танах вэ гэдэг дээр тогтож ажиллалаа” гэлээ. Ерөнхий сайд энэ үеэр төсвийн хөрөнгө оруулалтаар он удаан жил сунжирч, анхны төсөвт өртөгөө хэд дахин нэмж авдаг барилгуудыг бодит жишээн дээр дурдав. Түүнчлэн Засгийн газар бүгдийг хэмнэх бодлого бариагүй. Цалин, тэтгэвэр тэтгэмжийн өсөлтөд анхаарч, 200 тэрбум төгрөг суулгасан. Хүүхдийн 20 мянган төгрөг, оюутны тэтгэлгийг үргэлжлүүлэн олгоно. Улс орны чанартай шинэ хөрөнгө оруулалтуудад хөрөнгө гаргана гэж мэдэгдэв.

УИХ-ын дарга З.Энхболд гадаадад томилолтоор яваа тул өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдааныг УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж ахалж байгаа юм. Одоогоор УИХ-ын гишүүд 2014 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй холбогдуулан саналаа хэлж байна.

Түлхүүр үг:Н.Алтанхуяг
Хуваалцах