Ерөнхий сайд Н.Алтанхуяг БНХАУ-д айлчилж байна
Өнөөдөр Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягийг гэргий Х.Сэлэнгэ, дагалдан яваа хүмүүсийн хамт БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян төв талбайдаа цэргийн жагсаал, ёслолын буудлагатай хүндэтгэн угтлаа.
Мэдээллийн алба

Ерөнхий сайдын айлчлал хоёр орны Стратегийн түншлэлийн харилцааг шинэ түвшинд гаргаж, ирэх жилүүдэд хамтран хэрэгжүүлэх төсөл, үйл ажиллагааны төлөвлөгөөг тодруулан гаргахад чухал ач холбогдол өгнө гэдэгт итгэж байгаагаа ноён Ли Көцян хэллээ. БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцяний урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Засгийн газрын тэргүүний айлчлалд өндөр ач холбогдол өгч, найрсгаар хүлээн авч байгаад Ерөнхий сайд Н.Алтанхуяг талархал илэрхийллээ.
Ерөнхий сайд Н.Алтанхуяг Хятадын төрийн удирдлагуудтай уулзаж, хэлэлцээр хийхээсээ өмнө зарим муж, бүс нутгаар зочилж хамтын ажиллагааны санал солилцсон юм. Өнөөдөр Бээжин хотноо Ардын их хурлын ордонд БНХАУ-ын төрийн өндөрлөгүүдтэй уулзалт, хэлэлцээрүүд хийнэ.