Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Ерөнхий сайд Н.Алтанхуяг ОХУ-д айлчлал хийхээр мордлоо

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг ОХУ-д албан ёсны айлчлал хийхээр дагалдан яваа албаны хүмүүсийн хамт өнөөдөр Улаанбаатар хотоос мордлоо. Тавдугаар сарын 22-25-ны хооронд үргэлжлэх энэхүү айлчлалын хүрээнд Ерөнхий сайд Н.Алтанхуяг ОХУ-ын Ерөнхий сайд Д.Медведевтэй уулзаж хэлэлцээр хийнэ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ерөнхий сайд Н.Алтанхуяг ОХУ-д айлчлал хийхээр мордлоо
Ерөнхий сайд Н.Алтанхуяг ОХУ-д айлчлал хийхээр мордлоо. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг ОХУ-д албан ёсны айлчлал хийхээр дагалдан яваа албаны хүмүүсийн хамт өнөөдөр Улаанбаатар хотоос мордлоо. Тавдугаар сарын 22-25-ны хооронд үргэлжлэх энэхүү айлчлалын хүрээнд Ерөнхий сайд Н.Алтанхуяг ОХУ-ын Ерөнхий сайд Д.Медведевтэй уулзаж хэлэлцээр хийнэ. Мөн Петербургийн олон улсын эдийн засгийн чуулга уулзалтад оролцох юм. Петербургийн олон улсын эдийн засгийн чуулга уулзалт нь 1997 оноос хойш жил бүр зохион байгуулагдаж ирсэн ОХУ-ын эдийн засгийн олон улсын томоохон чуулга уулзалт. Энэ удаагийн чуулга уулзалтад 22 орны 2400 төлөөлөгч оролцох ажээ.

Хуваалцах