Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Ерөнхий сайд Н.Алтанхуяг Япон улсад айлчилна

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг гэргийн хамт Япон Улсын Засгийн газрын урилгаар тус улсад 2013 оны 9 дүгээр сарын 11-14-нд албан ёсны айлчлал хийх гэж байна.

М.
М.Тодхүү

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ерөнхий сайд Н.Алтанхуяг Япон улсад айлчилна
Ерөнхий сайд Н.Алтанхуяг Япон улсад айлчилна. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг гэргийн хамт Япон Улсын Засгийн газрын урилгаар тус улсад 2013 оны 9 дүгээр сарын 11-14-нд албан ёсны айлчлал хийх гэж байна.

Айлчлалын үеэр Ерөнхий сайд Н.Алтанхуяг Японы Цог Жавхлант Эзэн хаан Акихитод бараалхаж, Ерөнхий сайд Ш.Абэ-тай албан ёсны хэлэлцээ хийнэ.

Мөн Японы Эдийн засгийн байгууллагуудын холбоо /KEIDANREN/-ны удирдлага болон манай улсад хөрөнгө оруулах сонирхолтой японы томоохон компанийн төлөөлөгчидтэй уулзаж, эдийн засгийн хамтын ажиллагааны асуудлаар санал солилцох аж.

Түүнчлэн Ерөнхий сайд Токиод байх хугацаандаа Япон Улсад ажиллаж амьдарч байгаа Монгол иргэдтэй уулзалт хийхээр төлөвлөжээ.

Түлхүүр үг:улстөр
Хуваалцах