Ерөнхий сайд Н.Алтанхуягт Сычуань мужийн дарга Вэй Хун бараалхлаа
БНХАУ-д хийж буй айлчлал хийж буй Ерөнхий сайд Н.Алтанхуягт Сычуань мужийн дарга Вэй Хун бараалхлаа. “Хятадын 12 муж, хот болон Шинжааны Засгийн газар хамтран жил бүр зохион байгуулдаг баруун бүс нутгийн үзэсгэлэн Хятад ба олон улс хоорондын хамтын ажиллагааны нэгдэл, нөгөөтэйгүүр манай улсын гадагш
Мэдээллийн алба

БНХАУ-д айлчлал хийж буй Ерөнхий сайд Н.Алтанхуягт Сычуань мужийн дарга Вэй Хун бараалхлаа. “Хятадын 12 муж, хот болон Шинжааны Засгийн газар хамтран жил бүр зохион байгуулдаг баруун бүс нутгийн үзэсгэлэн Хятад ба олон улс хоорондын хамтын ажиллагааны нэгдэл, нөгөөтэйгүүр манай улсын гадагшаа нээж буй том цонх юм” гэж мужийн дарга Вэй Хун хэллээ. Бүс нутгийн өргөжсөн энэ үйл ажиллагаандаа гадаадын төр, засгийн нэг тэргүүнийг урьж оролцуулдаг уламжлалтай бөгөөд 14 дэх удаагийн үзэсгэлэнд урилгыг нь хүлээн авч хүрэлцэн ирсэн Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягт талархал илэрхийллээ. Сычуань муж, Монгол Улс хоорондын хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалтыг өргөтгөхөд дэмжлэг хүсч байгаагаа мужийн дарга уулзалтын үеэр тэмдэглэлээ. Түүнчлэн, 2008 онд тус мужид тохиолдсон газар хөдлөлтийн үед хүмүүнлэгийн тусламж үзүүлж, мөн гамшигт өртсөн 60 хүүхдийг эх орондоо урьж амраасанд мужийн ард иргэдийнхээ нэрийн өмнөөс гүн талархал дэвшүүллээ.


















