Ерөнхий сайд нь таксины жолоочийн дүрд хувирчээ
Ерөнхий сайд нь таксины жолоочийн дүрд хувирчээ
Мэдээллийн алба

Норвегийн Ерөнхий сайд Йенс Столтенберг ард иргэдийнхээ дунд орж, тэдний санаа бодлыг сонсохын тулд таксины жолоочийн дүрд хувирчээ. Нийслэл Осло хотын гудамжаар такси хөлөглөн, зорчигч зөөж яваа түүний дүрс бичлэгийг эрх баригч Хөдөлмөрийн нам цахим хуудсандаа байрлуулсан байна. Түүнийг жолоо барих үед таксин дотор нууц камер байрлуулж, иргэдтэй хийж байгаа яриа бүхий дүрсийг буулгаж авсан байна. Таксины жолоочийн дүрэмт хувцас өмссөн ерөнхий сайдыг зорчигчид жинхэнэ таксины жолооч мөн эсэхэд эргэлзэн асууж, ард түмний дунд тулгамдаж байгаа асуудлуудыг ил тод ярьсан байна. Ажиглагчид Ерөнхий сайдын энэ үйлдлийг ирэх 9 сард парламентын сонгуулийн сурталчилгаанд ашиглахаар урьдчилан бэлтгэсэн зүйл гэж үзэж байна. Энэ удаагийн сонгуульд эх баригч Хөдөлмөрийн нам, Прогресс нам, Консерватив намууд өрсөлдөж байгаа бөгөөд парламентийн 169 суудлын 85-д дангаар ялалт байгуулж байж ирэх жилүүдэд тус улсын эрх барих хүчин болох юм.


















