Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Ерөнхий сайд нар мэдээлэл хийлээ

Ганцаарчилсан уулзалт, албан ёсны хэлэлцээ, баримт бичигт гарын үсэг зурах ёслолын дараа Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян нар мэдээлэл хийлээ.

ЗГ
Засгийн газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ерөнхий сайд нар мэдээлэл хийлээ
Ерөнхий сайд нар мэдээлэл хийлээ. Зураг: МҮОНРТ

Ганцаарчилсан уулзалт, албан ёсны хэлэлцээ, баримт бичигт гарын үсэг зурах ёслолын дараа Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян нар мэдээлэл хийлээ.

БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян Монгол Улсын сайд Ж.Эрдэнэбаттай хийсэн уулзалт, хэлэлцээ амжилттай болж, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны шинэ чиглэлүүдийг ярилцан тохиролцлоо. Мал аж ахуй, хөдөө аж ахуйн боловсруулах үйлдвэрлэл, гэр хорооллын дахин төлөвлөлт зэрэг олон салбарт үргэлжлүүлэн ажиллана гэж хэллээ. Мөн Ази, Европын дээд түвшний 11 дүгээр чуулга уулзалтын үйл ажиллагаанд амжилт хүсье гэв.

Хоёр улсын хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэлүүд болох худалдаа, эдийн засаг, дэд бүтэц, эрчим хүч, санхүү, хөрөнгө оруулалт, хөдөө аж ахуй зэрэг салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх зарчмын тохиролцоонд хүрч, 10 гаруй баримт бичиг байгууллаа. Айлчлалын хүрээнд олон чухал баримт бичигт гарын үсэг зурсан нь хамтын ажиллагааны үр ашгийг нэмэгдүүлнэ гэж харж байна. Монгол, Хятадын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа цаашид улам өргөжин хөгжинө гэдэгт итгэлтэй байна гэж Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат хэллээ.

Хуваалцах