Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Ерөнхий сайд орон нутагт ажиллаж байна

Төрийн үйлчилгээ хүнд сурталгүй байхад шинэчлэлийн Засгийн Газар анхаарна гэж Засгийн Газрын тэргүүн мэдэгдэж байгаа. Гэвч орон нутагт малчдын эрх ашгийг хөндсөн, хүнд суртал байсаар байгааг тэд хэлж байна.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ерөнхий сайд орон нутагт ажиллаж байна
Ерөнхий сайд орон нутагт ажиллаж байна. Зураг: МҮОНРТ

Төрийн үйлчилгээ хүнд сурталгүй байхад шинэчлэлийн Засгийн Газар анхаарна гэж Засгийн Газрын тэргүүн мэдэгдэж байгаа. Гэвч орон нутагт малчдын эрх ашгийг хөндсөн, хүнд суртал байсаар байгааг тэд хэлж байна.

Орон нутгийн иргэдийн хувьд тогтвортой ажлын байртай болох, эрүүл мэндийн чанартай үйлчилгээ авах, нийгмийн даатгал болон шилжилт хөдөлгөөнтэй холбоотой үйлчилгээг чирэгдэл сааталгүй авах гээд олон энгийн асуудлууд тулгарч байгаагаа Ерөнхий сайдыг орон нутагт ажиллах үеэр хэлж байна.

Иргэдийн өдөр тутмын амьдралтай холбоотой энэ асуудалд орон нутгийн удирдлагууд төдийлөн анхаарал хандуулахгүй байна гэж нутгийн удирдлагуудыг Засгийн Газрын тэргүүн шүүмжиллээ.

Хичээлийн шинэ жил эхлэх гэж байхад Баян-Өндөр, Эрдэнэцогт суманд сургуулийн дээвэр байхгүй, хүүхдээ цэцэрлэгт өгөх гэхээр цэцэрлэгийн хүрэлцээ муу гээд тулгамдсан асуудал олон байна.

Үүнээс гадна сумын сургуулийн багш нарын ур чадвар муугаас хүүхдүүдээ аймгийн төвийн сургуульд өгмөөр байна. Гэтэл аймгийн засаг даргын гаргасан захирамжаас болоод хүүхдэдээ чанар муутай боловсрол эзэмшүүлэхэд тулаад байна гэж Баянхонгор аймгийн иргэд ярьж хэлсэн юм.

Суманд сурах хүүхэд байхгүй байхад, аймгийн төвийн сургуульд нэг ангид 50 сурагчтай төвлөрөл ихэссэн учраас сумын хүүхдүүдийг харьяа газартаа сурахыг шаардаж байгаа гэж Баянхонгор аймгийн засаг дарга Д.Жаргалсайхан хариулсан бол хүний эрхийг зөрчсөн энэ шийдвэрээ эргэж харахыг Ерөнхий сайд санууллаа.

Ерөнхий сайд Н.Алтанхуяг Баянхонгор аймгийн иргэдтэй теле уулзалт хийх үеэрээ цалин хөлс ирэх 2014 онд нэмэгдэнэ гэв. Ингэхдээ тухай үеийн юмны үнийн өсөлттэй уялдуулан цалин нэмнэ. Үүнээс наана хувь зааж хүлээгдэл үүсгэхгүй гэж ярилаа.

Мөн орон нутгийн хөгжилд чиглэсэн жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сан болон сум хөгжүүлэх сангийн зээл, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө зэргийн талаар мэдээлэл өгсөн юм.

Түлхүүр үг:Ерөнхий сайд орон нутагт
Хуваалцах