Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Ерөнхий сайд Оросын сэтгүүлчидтэй уулзлаа

Тэрбээр цөөнгүй жил зогсонги байдалд орсон ч Монгол, Оросын олон талт харилцаанд шавхагдашгүй боломж, ирээдүй бийг онцлоод удахгүй Монгол, Орос, Хятадын төрийн тэргүүн нарын гурав дахь удаагийн уулзалтаар харилцан шүтэлцээтэй эдийн засгийн коридор байгуулах талуудын хүчин чармайлтад томоохон ахиц га

ЗГ
Засгийн газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ерөнхий сайд Оросын сэтгүүлчидтэй уулзлаа
Ерөнхий сайд Оросын сэтгүүлчидтэй уулзлаа. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Улаанбаатарт зохион байгуулагдсан Монгол-Оросын сэтгүүлчдийн анхдугаар форумд уригдан оролцсон ОХУ-ын телевиз, радиогийн улсын компанийн орон нутгийн салбарын 17 сэтгүүлчтэй уулзаж, Монгол орон, Монгол, Оросын харилцааны уламжлал, хүндрэл бэрхшээл, нөөц боломж, хүмүүс хоорондын ойлголцол, нөхөрлөлийн үнэ цэнэ зэрэг сэдвүүдээр ярилцаж, тэдний сонирхсон асуултад хариулав.

Тэрбээр цөөнгүй жил зогсонги байдалд орсон ч Монгол, Оросын олон талт харилцаанд шавхагдашгүй боломж, ирээдүй бийг онцлоод удахгүй Монгол, Орос, Хятадын төрийн тэргүүн нарын гурав дахь удаагийн уулзалтаар харилцан шүтэлцээтэй эдийн засгийн коридор байгуулах талуудын хүчин чармайлтад томоохон ахиц гарна гэж итгэж байгаагаа хэллээ.

УИХ-ын сонгуулийн халуун өрсөлдөөний өдрүүдтэй давхцах хэдий ч Санкт-Петербургт ирэх сард өндөр түвшинд зохион байгуулах Эдийн засгийн форумд хоёр дахь удаагаа оролцон ОХУ-ын ерөнхийлөгч В.Путинтэй дахин уулзах төлөвлөгөөтэй байгаагаа Ерөнхий сайд дуулгаад манай умард зүгийн томоохон голууд дээр баригдах усан цахилгаан станцын төслүүд Байгаль далайн эко системд хохирол учруулахгүй, харин ч ундаргыг нь тэтгэнэ гэж ойлгодгоо хөрш орны сэтгүүлчидтэй хуваалцав.

Хуваалцах