Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Ерөнхий сайд Оюу толгойн гүний уурхайн төслийн санхүүжүүлэгчидтэй уулзлаа

Оюу толгойн гүний уурхайн төслийн санхүүжилтийн баримт бичгийг баталгаажуулж, гарын үсэг зурсантай холбоотойгоор Засгийн газрын зүгээс хөрөнгө оруулагчидтай уулзалт хийлээ.

ЗГ
Засгийн газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ерөнхий сайд Оюу толгойн гүний уурхайн төслийн санхүүжүүлэгчидтэй уулзлаа
Ерөнхий сайд Оюу толгойн гүний уурхайн төслийн санхүүжүүлэгчидтэй уулзлаа. Зураг: МҮОНРТ

Оюу толгойн гүний уурхайн төслийн санхүүжилтийн баримт бичгийг баталгаажуулж, гарын үсэг зурсантай холбоотойгоор Засгийн газрын зүгээс хөрөнгө оруулагчидтай уулзалт хийлээ. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Уул уурхайн сайд Р.Жигжид, Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт, Монгол Улсын сайд М.Энхсайхан, Эрчим хүчний сайд Д.Зоригт, Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргал, “Эрдэнэс МГЛ" ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Бямбасайхан, "Эрдэнэс Оюу Толгой" ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Ганболд нар хөрөнгө оруулагч банкууд болон Туркиз хилл, Рио Тинто, Оюу толгой компанийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзан, мэдээлэл солилцлоо. Уулзалтын эхэнд Ерөнхий сайд дэлхий нийтээр эдийн засаг хүнд байгаа энэ нөхцөлд Монголын эдийн засагт итгэл үзүүлж, Оюу толгой компанид хөрөнгө оруулахаар болсон банк, санхүүгийн байгууллагуудад талархлаа илэрхийлсэн юм.

Засгийн газрын зүгээс шаардлагатай ажлуудаа цаг хугацаанд нь хийж гүйцэтгэх, компани, хөрөнгө оруулагчид, банкуудын зүгээс бүтээн байгуулалтын ажлыг хурдан эхлүүлэх, санхүүжилтийг яаралтай олгох талаар санал солилцсон байна. Төслийн санхүүжилт шийдэгдэж, гэрээг баталгаажуулсан учраас төлөвлөсөн ажлуудаа яаралтай эхлүүлэхэд талууд санал нэгдлээ.

Гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлыг 2016 оны эхний улиралд багтаан эхүүлэхээр төлөвлөн ажиллаж байна. Уулзалтын үеэр хөрөнгө оруулагч болон банкуудын зүгээс санхүүжилт хийхэд бэлэн байгаа гэдгээ илэрхийллээ.

Хуваалцах