Ерөнхий сайд шалгарсан оролцогчидтой уулзлаа
Тэмцээнээс шалгарсан Мэргэжлийн боловсролын сургалтын байгууллагын суралцагчид “Дэлхийн ур чадвар” тэмцээнд оролцох бэлтгэлээ хангах зорилгоор БНСУ-д зургаан мэргэжлээр бэлтгэгдэх юм.
Мэдээллийн алба

Хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд тулгуурласан мэргэжилтэй чадварлаг ажилтан бэлтгэх, мэргэжлийн боловсролын тогтолцоог сайжруулж багш суралцагчдын ур чадвар мэдлэгийг сорих зорилгоор манай улс Дэлхийн ур чадварын олон улсын байгууллагын 69 дэх гишүүнээр элссэн.
Тус байгууллагаас жил бүр “Дэлхийн ур чадвар” тэмцээнийг зохион байгуулдаг бөгөөд манай улсаас суралцагсдыг тодруулах зорилгоор "Монгол ур чадвар-2014" тэмцээнийг есөн мэргэжлээр хоёр үе шаттайгаар явуулж байна.
Ерөнхий сайд Н.Алтанхуяг тэмцээний хоёрдугаар шатанд шалгарсан багш, сурагчдын хийсэн бэлэг дурсгалын зүйлс, уурхайн гүнээс аврах тоног төхөөрөмж, модон эдлэлийн бүтээлтэй танилцаж тэдэнд амжилт хүслээ.
Тэмцээнээс шалгарсан Мэргэжлийн боловсролын сургалтын байгууллагын суралцагчид “Дэлхийн ур чадвар” тэмцээнд оролцох бэлтгэлээ хангах зорилгоор БНСУ-д зургаан мэргэжлээр бэлтгэгдэх юм.


















