Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Ерөнхий сайд “Шинэ сумын төв” төслийн хэрэгжилттэй танилцлаа

Шинэчлэлийн Засгийн газар “Шинэ сумын төв” төслийг гурван суманд хэрэгжүүлэхээр төлөвлөж, хөрөнгийг шийдвэрлээд байгаа. Эдгээр нь Баянхонгор аймгийн Баянлиг, Бууцагаан, Дорноговь аймгийн Замын-Үүд сум юм.

А.
А.Бүдрагчаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ерөнхий сайд “Шинэ сумын төв” төслийн хэрэгжилттэй танилцлаа
Ерөнхий сайд “Шинэ сумын төв” төслийн хэрэгжилттэй танилцлаа. Зураг: МҮОНРТ

Шинэчлэлийн Засгийн газар “Шинэ сумын төв” төслийг гурван суманд хэрэгжүүлэхээр төлөвлөж, хөрөнгийг шийдвэрлээд байгаа. Эдгээр нь Баянхонгор аймгийн Баянлиг, Бууцагаан, Дорноговь аймгийн Замын-Үүд сум юм.

Шинэчлэлийн Засгийн газрын тэргүүн Н.Алтанхуяг энэ өдрүүдэд Баянхонгор аймагт томилолтоор ажиллах үеэрээ Баянлиг суманд хэрэгжүүлж буй уг төслийн хэрэгжилттэй танилцлаа. Тэнд сургууль, цэцэрлэг, дотуур байр, эмнэлэг, соёл, спортын төв, нутгийн хөгжлийн ордон, уурын зуух зэргийг нэг дор төвлөрүүлж цогцолбор байгуулж байна. Цогцолборын ажлыг Их Модун компани гүйцэтгэж байгаа бөгөөд барилга угсралтын ажил 70 хувьтай байгаа аж.

“Шинэ сумын төв” төсөл хэрэгжиснээр 10 ортой сумын эмнэлэг 24 ортой болно. 300 гаруй хүүхэд хоёр ээлжээр хичээллэж байгаа сургууль 650 хүүхдийн багтаамжтай болж өргөжинө. Цэцэрлэгт хамрагдах хүүхдийн тоо 40 гаруй хувиар нэмэгдэж 160-д хүрэх юм байна.

Тус сумын сургуулийн халаалтыг нам даралтын дөрвөн зуух халаадаг бөгөөд цогцолбор байгуулснаар ганц уурын зуух ажиллаж ”Шинэ сум”-ын бүх халаалтыг хийх ажээ. Засгийн газрын зорилтын хүрээнд Баянлиг суманд хэрэгжиж буй энэ төсөлд 10 тэрбум төгрөг зарцуулж байгаа юм.

Түлхүүр үг:баянлиг сум
Хуваалцах