Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Ерөнхий сайд сургууль, цэцэрлэгийн хүртээмжийн талаар мэдээлэл хийнэ

УИХ дахь МАН болон АН-ын бүлгээс гаргасан хүсэлтийн дагуу 2017 оны төсвийн төслийг иргэдэд тайлбарлан таниулах, төсөлтэй холбоотой санал хүсэлтийг сонсох зорилгоор УИХ-ын намрын ээлжит чуулганыг 10 дугаар сарын 11-18-ны өдрүүдэд түр завсарлуулсан.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ерөнхий сайд сургууль, цэцэрлэгийн хүртээмжийн талаар мэдээлэл хийнэ
Ерөнхий сайд сургууль, цэцэрлэгийн хүртээмжийн талаар мэдээлэл хийнэ. Зураг: МҮОНРТ

УИХ дахь МАН болон АН-ын бүлгээс гаргасан хүсэлтийн дагуу 2017 оны төсвийн төслийг иргэдэд тайлбарлан таниулах, төсөлтэй холбоотой санал хүсэлтийг сонсох зорилгоор УИХ-ын намрын ээлжит чуулганыг 10 дугаар сарын 11-18-ны өдрүүдэд түр завсарлуулсан. Ингэснээр чуулган энэ сарын 20-ны өдрөөс хуваарийн дагуу хуралдана.

Харин энэ сарын 21-ний өдөр буюу ирэх баасан гарагт Ерөнхий сайд чуулганы нэгдсэн хуралдаанд мэдээлэл хийхээр болжээ. Тодруулбал, төрийн өмчийн болон төрийн өмчийн бус сургууль, цэцэрлэгийн өнөөгийн байдал, цэцэрлэгийн болон сургуулийн насны хүүхдүүд бүрэн хамрагдах боломжийг сайжруулах чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл хийх ажээ.

Хуваалцах