Ерөнхий сайд тэргүүтэй 16 гишүүн хуралдаандаа ирсэнгүй
УИХ-ын өнөөдрийн чуулганаар Хяналтыг хэрэгжүүлэх журмын тухай болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг үргэлжүүлэн хэлэлцэх байсан.
Мэдээллийн алба

УИХ-ын өнөөдрийн чуулганаар Хяналтыг хэрэгжүүлэх журмын тухай болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэх байсан.
Гэсэн ч хуралдааны ирц хүрэлцэхгүй байсан тул 11:00 цаг хүртэл хойшлууллаа. Хуралдаанд цагтаа ирээгүй гишүүдийн бүртгэлийг харвал Ерөнхий сайд Н.Алтанхуяг болон Д.Арвин, Х.Баттулга, Г.Батхүү, М.Батчимэг, Б.Бат-Эрдэнэ, Д.Ганбат, Г.Наранхүү, С.Эрдэнэ, С.Батболд, Д.Дэмбэрэл, Н.Номтойбаяр, О.Содбилэг, Д.Сумъяабазар, Ч.Хүрэлбаатар, О.Баасанхүү, С.Ганбаатар нарын нэр байна.


















