Ерөнхий сайд У.Хүрэлсүх соёл, урлагийн салбарынхантай уулзалт хийлээ
Монгол Улсын Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүх өнөөдөр /2020.09.28/ Соёлын яамны үйл ажиллагаатай танилцах үеэр Соёлын яамны удирдлага, соёл, урлагийн салбарынхантай уулзалт хийлээ.
Мэдээллийн алба

Монгол Улсын Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүх өнөөдөр /2020.09.28/ Соёлын яамны үйл ажиллагаатай танилцах үеэр Соёлын яамны удирдлага, соёл, урлагийн салбарынхантай уулзалт хийлээ.
Тэрбээр дараах үүрэг, чиглэлийг өгсөн юм.
Үүнд:
-Соёлын үйлчилгээг шинэ шатанд гаргах;
-Цахим соёлын сан бий болгох;
-Гадны соёлын сөрөг нөлөөллөөс иргэд, олон нийтээ хамгаалах, Үндэсний соёл урлагаа хөгжүүлэх, Оюун санааны тусгаар тогтнолоо үл алдах;
-Соёл, урлагаа эдийн засгийн эргэлтэнд оруулах;
-Соёл, урлагийн чадварлаг хүний нөөцийг бэлтгэх;
-Соёлын үнэт зүйлийг бүтээн туурвигч, өвлөн уламжлагчийг төрийн халамжинд байлгах;
-Нүүдлийн соёл, урлагт тулгуурласан брэнд бий болгох;
-Өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх;
-Хүүхэд багачууд руу чиглэсэн соёл, урлагийн асуудлыг анхаарч үзэх, чанаржуулахыг үүрэг болголоо гэж Соёл, урлагийн газраас мэдээллээ.


















