Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Ерөнхий сайд, УИХ-ын даргад мэдэгдэл хүргүүлэв

МҮЭ-ийн холбооноос Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг, УИХ-ын дарга З.Энхболд нарт өнөөдөр мэдэгдэл хүргүүллээ. Тус мэдэгдэлд төсөв танах нь эдийн засгийн хүндрэлээс гарах арга биш гэдгийг анхааруулжээ. Мэдэгдлийг бүрэн эхээр нь хүргэе.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ерөнхий сайд, УИХ-ын даргад мэдэгдэл хүргүүлэв
Ерөнхий сайд, УИХ-ын даргад мэдэгдэл хүргүүлэв. Зураг: МҮОНРТ

МҮЭ-ийн холбооноос Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг, УИХ-ын дарга З.Энхболд нарт өнөөдөр мэдэгдэл хүргүүллээ. Тус мэдэгдэлд төсөв танах нь эдийн засгийн хүндрэлээс гарах арга биш гэдгийг анхааруулжээ. Мэдэгдлийг бүрэн эхээр нь хүргэе.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД НОРОВЫН АЛТАНХУЯГ,
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА ЗАНДААХҮҮГИЙН ЭНХБОЛД
НАР ТАНАА

Эдийн засгийн байдал хүндрэлтэй байгаа хэдий ч хүмүүсийн цалин орлогыг багасгах, хөдөлмөр, нийгмийн хамгааллын зардлыг бууруулж танах нь буруу арга хэмжээ болно. Энэ нь хүндрэлээс гаргах биш улам хүндрүүлэх хүчин зүйл болно гэдгийг МҮЭ-ийн холбоо хариуцлагатайгаар мэдэгдэж байна.

Харин цалин орлогыг нэмэгдүүлж, ажлын байрыг хадгалж хамгаалах чиглэлээр тодорхой арга хэмжээ авах нь хүндрэлээс гарахад эерэг нөлөө үзүүлж байгааг олон улсын туршлагаас тодорхой харж болно.

Иймд эдийн засгийн хүндрэлийг даван туулах оновчтой, үр дүнтэй арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг МҮЭ-ийн холбоо МЭДЭГДЭЖ санал болгож байна.

Хамтдаа асуудлыг шийдэж урагшилцгаая.


МОНГОЛЫН ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛИЙН
ХОЛБОО

Хуваалцах