Ерөнхий сайд Японы төлөөлөгчидтэй өглөөний цай уулаа
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг Япон улс дахь албан ёсны айлчлалынхаа хоёр дахь өдрийг Япон Монголын Эдийн засгийн хорооны төлөөлөгчидтэй өглөөний цай ууж эхлэв. Уулзалтын эхэнд Н.Алтанхуяг Монгол-Японы хувийн хэвшлийн зөвлөлдөх 6-р уулзалт Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулагдсаныг д
Мэдээллийн алба

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг Япон улс дахь албан ёсны айлчлалынхаа хоёр дахь өдрийг Япон Монголын Эдийн засгийн хорооны төлөөлөгчидтэй өглөөний цай ууж эхлэв. Уулзалтын эхэнд Н.Алтанхуяг Монгол-Японы хувийн хэвшлийн зөвлөлдөх 6-р уулзалт Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулагдсаныг дурьдаад уулзалтын ач холбогдлыг өндрөөр үнэлснээ илэрхийллээ. Мөн Япон Улсын Ерөнхий сайд Шинзо Абэ Монгол улсад айлчилснаас хойш хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа эрчимжиж, хөрөнгө оруулалт, яриа хэлэлцээрийн олон ажил хийгдэж эхэлснийг дуулгав.


















