Ерөнхий сайдаас асуух асуултыг ард түмнээс авна гэв
УИХ-ын гишүүн О.Баасанхүү өнөөдөр мэдээлэл хийв. Тэрбээр Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг халз мэтгэлцээнд дуудсан талаараа өмнө нь мэдээлж байснаа дурдаад, “ТВ5” телевизийн зүгээс Хот тосгоны эрх зүйн байдлын тухай болон бусад хуулийн төслүүдийн талаар мэтгэлцээн явуулахад татгалзах зүйлгүй гэж мэдэгд
Мэдээллийн алба

УИХ-ын гишүүн О.Баасанхүү өнөөдөр мэдээлэл хийв. Тэрбээр Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг халз мэтгэлцээнд дуудсан талаараа өмнө нь мэдээлж байснаа дурдаад, “ТВ5” телевизийн зүгээс Хот тосгоны эрх зүйн байдлын тухай болон бусад хуулийн төслүүдийн талаар мэтгэлцээн явуулахад татгалзах зүйлгүй гэж мэдэгдсэн гэв. Мөн энэ удаад Ерөнхий сайдаас асуух асуултыг бүх ард түмнээс авна гэлээ.
Түүнчлэн тэрбээр Монголын хүнсний худалдаа эрхлэгчдийн нэгдсэн холбооны удирдах зөвлөл, “Да хүрээ” трейд ХХК-ийн Түрээслэгч иргэдийн үйлдвэрчний эвлэлийн хороо, “Нарантуул” трейд ХХК-ийн Түрээслэгч иргэдийн үйлдвэрчний эвлэлийн хороо, Монголын кафе, бар, рестораны үйлчилгээ эрхлэгчдийн нэгдсэн холбооноос 2016 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуультай холбоотой санал хүсэлт ирүүлсэн гээд дээрх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан ч Засгийн газар дэмжээгүй гэлээ.


















