Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Ерөнхий сайдад нэр дэвшигчээ УИХ-д суудалтай бусад намтай зөвшилцөнө

Өчигдөр Ардчилсан намын ҮЗХ хуралдан, намын дарга Н.Алтанхуяг ажлаа УИХ-ын дарга З.Энхболдод хүлгээлгэн өгч, Ерөнхий сайдад нэр дэвшигчээр ч.Сайханбилэгийг тодруулсан билээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ерөнхий сайдад нэр дэвшигчээ УИХ-д суудалтай бусад намтай зөвшилцөнө
Ерөнхий сайдад нэр дэвшигчээ УИХ-д суудалтай бусад намтай зөвшилцөнө. Зураг: МҮОНРТ

Өчигдөр Ардчилсан намын ҮЗХ хуралдан, намын дарга Н.Алтанхуяг ажлаа УИХ-ын дарга З.Энхболдод хүлгээлгэн өгч, Ерөнхий сайдад нэр дэвшигчээр ч.Сайханбилэгийг тодруулсан билээ. Ардчилсан намын даргаар сонгогдсон З.Энхболд, АН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарь нар болон бусад гишүүд өнөөдөр ҮЗХ-ны хурлаас гаргасан шийдвэр болон цаг үеийн асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Мөн АН-ынхан даваа гарагт Ерөнхий сайдад нэр дэвшигчээ дэмжүүлэхээр УИХ-д суудалтай бусад намтай зөвшилцөн, Ерөнхий сайдаа томилох төлөвлөгөөтэй байгаагаа мэдэгдлээ.

Энэ үеэр Ардчилсан намын дарга З.Энхболд Ерөнхий сайдад нэр дэвшсэн Ч.Сайханбилэгийг АН-ын бүлэг дэмжих ёстой гэсэн байр сууриа илэрхийлсэн байна.

Хуваалцах