Ерөнхий сайдад Р.Амаржаргал, Ч.Сайханбилэг, Д.Ганбат нарын нэрийг дэвшүүлэн хэлэлцэж эхэллээ
Яг одоо Төрийн ордонд УИХ дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан болж байна.
Мэдээллийн алба

Яг одоо Төрийн ордонд УИХ дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан болж байна. Тус бүлэг өчигдөр ээлжит хуралдаанаа хийх байсан ч хойшлуулж өнөөдөр хийж байгаа юм. Бүлгийн хуралдаанаар дараагийн Ерөнхий сайдыг томилох асуудлыг хэлэлцэж байгаа бөгөөд хуралдаанд УИХ-ын дарга З.Энхболд болон намын дарга Н.Алтанхуяг нар оролцож байгаа ажээ.
Түүнчлэн бүлгийн хуралдаанаар дараагийн Ерөнхий сайдад Р.Амаржаргал, Ч.Сайханбилэг, Д.Ганбат нарын нэрийг дэвшүүлж хэлэлцэж эхэлсэн байна.
Н.Алтанхуяг өчигдөр орой хийсэн мэдээлэлдээ намын даргын хувьд Шинэчлэлийн Засгийн газрыг унагахад нэгдсэн гишүүдийг Ерөнхий сайдад нэр дэвшүүлэхгүй гэдгээ мэдэгдсэн. Намын бүлгийн шийдвэр хэрхэн гарахыг бид эргэн мэдээлэх болно.
Дашрамд дурдахад, АН-ын бүлгийн уг хуралтай давхацсан тул ирэх оны Төсвийн тухай хуулийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийх байсан Төсвийн байнгын хорооны хуралдаан хойшилж үдээс хойш 14:00 цагаас хуралдахаар болсон юм.


















