Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Ерөнхий сайдад уриалга гардууллаа

Ерөнхий сайдын ивээл дор “Монгол малчин” мэдээллийн агентлаг зохион байгуулж байгаа “Баялаг бүтээгч залуу малчин” улсын анхдугаар зөвлөгөөнөөс уриалга гаргаж, Ерөнхий сайд Н.Алтанхуягт гардууллаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ерөнхий сайдад уриалга гардууллаа
Ерөнхий сайдад уриалга гардууллаа. Зураг: МҮОНРТ

Ерөнхий сайдын ивээл дор “Монгол малчин” мэдээллийн агентлаг зохион байгуулж байгаа “Баялаг бүтээгч залуу малчин” улсын анхдугаар зөвлөгөөнөөс уриалга гаргаж, Ерөнхий сайд Н.Алтанхуягт гардууллаа.

Уг уриалгад:

-Малын чанар, үүлдэр угсааг сайжруулахад төрөөс дэмжлэг үзүүлэх

-Малын хулгайтай тэмцэх хуулийг чангатгах

-Малын эмнэлэг, үржлийн үйлчилгээний чанарыг сайжруулахад онцгой

анхаарах

-Малчдад зориулсан эрүүл мэндийн явуулын үйлчилгээг бий болгох

-Сурагчдын сурах орчин, дотуур байрны нөхцлийг сайжруулах

-Малчид нийгмийн даатгалын шимтгэлийг жилд 1-2 удаа төлдөг болгох

-Малчны хоршоог дэмжих

-Малчин-туслах малчны хөдөлмөрийн харилцааг зохицуулах

-Малчдад мэдлэг түгээх телевизийн тогтмол нэвтрүүлэгтэй болох зэрэг заалт оржээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

Хуваалцах