Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцэнэ

Өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт УИХ-д суудалтай намын бүлгүүдийн нэр бүхий 28 гишүүн хамтарч Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах саналыг УИХ-ын даргад өргөн барьсан.

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцэнэ
Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцэнэ. Зураг: МҮОНРТ

Өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт УИХ-д суудалтай намын бүлгүүдийн нэр бүхий 28 гишүүн хамтарч Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах саналыг УИХ-ын даргад өргөн барьсан. Дээрх нэр бүхий гишүүд улс орны эдийн засаг, нийгмийн салбар бүхэлдээ хямралд орж байгаад Засгийн газрын алдаатай бодлого нөлөөлж байна гээд Ерөнхий сайдыг огцрох нь зүйтэй хэмээн үзсэн юм.

Хуулийн дагуу өргөн барьсан тус тогтоолын төслийг өнөөдөр Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцэнэ. УИХ дахь МАН-ын бүлгийн хувьд Ерөнхий сайдыг огцрох нь зүйтэй хэмээн үзэж байгаа бол УИХ дахь АН-ын бүлэг Ерөнхий сайдыг огцруулах шаардлагагүй гэсэн шийдвэр гаргаснаа өчигдөр албан ёсоор мэдэгдсэн.

Өнөөдөр 11:00 цагаас хуралдах Төрийн байгуулалтын байнгын хороогоор Ерөнхий сайдыг огцруулах асуудал хэрхэн шийдэгдсэнийг бид эргэн мэдээлэх болно.

Хуваалцах