Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Ерөнхий сайдын асуудлыг хэлэлцэх байнгын хорооны хуралдаанд МАН-ынхан ирээгүй байна

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр 08:30 цагаас хуралдаж Ерөнхий сайдыг огцруулах тогтоолын төслийг хэлэлцэх ёстой.

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ерөнхий сайдын асуудлыг хэлэлцэх байнгын хорооны хуралдаанд МАН-ынхан ирээгүй байна
Ерөнхий сайдын асуудлыг хэлэлцэх байнгын хорооны хуралдаанд МАН-ынхан ирээгүй байна. Зураг: МҮОНРТ

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр 08:30 цагаас хуралдаж Ерөнхий сайдыг огцруулах тогтоолын төслийг хэлэлцэх ёстой. Тус байнгын хороонд харъяалагддаг АН-ын найман гишүүн бүгд, ИЗНН-аас С.Дэмбэрэл гишүүн байнгын хорооны хуралдаанд суухаар танхимд хүрч ирээд байна. МАН-аас Н.Энхболд гишүүн орж ирж картаа уншуулсан ч төд удалгүй сугалаад авчихав.

Харин Шийдлийн Засгийн газрын тэргүүнийг унагахыг дэмжиж гарын үсэг зурсан 19 гишүүнээс нэг нь ч хуралдааны танхимд орж ирээгүй байна. Бүгд байг гэхэд, ядаж тогтоолын төслийг санаачлагч Г.Уянга гишүүн ирж төслөө танилцуулах болов уу гэж хуралдаандаа ирсэн гишүүд ярилцсаар хүлээж байна.

Хуваалцах