Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Ерөнхий сайдын эхнэр ихрүүдийг эргэжээ

Өнөөдөр гэхэд Ерөнхий сайдын эхнэр Х.Сэлэнгэ ихрүүдийг эргэж очиж, ээж аавд нь биечлэн баяр хүргэсэн байна. Энэ талаар Ерөнхий сайд Н.Алтанхуяг “4 ихрийг мэндэлсний дараа гэргий маань очиж эргэсэн юм бн Тэдэндээ эрүүл энхийг хүсье Монголын үрс маш олон болтугай” хэмээн жиргэжээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ерөнхий сайдын эхнэр ихрүүдийг эргэжээ
Ерөнхий сайдын эхнэр ихрүүдийг эргэжээ. Зураг: МҮОНРТ

Дөрвөн ихэр хүүхэд мэндэлсэнтэй холбогдуулан нийгмийн бүхий л түвшинд ихэр хүүхдийн талаарх халамжийн болон орон байрны асуудлыг иргэд олон нийт онлайн сүлжээгээр өөр өөрсдийн байр сууриа илэрхийлэн, хэлэлцүүлэг өрнүүлсээр байна.

Төрөөс ихрүүдэд зориулан утаагүй орчинд шинэ байрыг оноос өмнө өгчихгүй юм байх даа гэсэн хандлага, хүлээлт нийгэмд хэдийн бий болжээ. Харин Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нар өөр өөрсдийн биеэр биечлэн баяр хүргээгүй ч, төлөөллийн хүмүүсээ ихрүүд рүү явуулсаар.

Өнөөдөр гэхэд Ерөнхий сайдын эхнэр Х.Сэлэнгэ ихрүүдийг эргэж очиж, ээж аавд нь биечлэн баяр хүргэсэн байна. Энэ талаар Ерөнхий сайд Н.Алтанхуяг “4 ихрийг мэндэлсний дараа гэргий маань очиж эргэсэн юм байна. Тэдэндээ эрүүл энхийг хүсье Монголын үрс маш олон болтугай” хэмээн жиргэжээ.

Түлхүүр үг:Ерөнхий сайдХ.Сэлэнгэ
Хуваалцах