Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Ерөнхий сайдын фото зургийн номыг хэвлүүлнэ

Тус гэрэл зургийн цомог ирэх сард хэвлэгдэж Олон улсын зах зээл дээр гарах бөгөөд сүүлийн жилүүдэд Монгол Улсыг хараандаа аваад байгаа олон жуулчин бизнесмэнүүдийн анхаарлыг зүй ёсоор татах уран бүтээл болж буйг онцлон тэмдэглэж байсан юм.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ерөнхий сайдын фото зургийн номыг хэвлүүлнэ
Ерөнхий сайдын фото зургийн номыг хэвлүүлнэ. Зураг: МҮОНРТ

Ерөнхий сайд Норовын Алтанхуягийн “Оргил өөд” номын англи хувилбарыг хэвлэсэн Герман улсын Frankfurt хотын “Frankfurter Verlagsgruppe” компанийн редактор David Puschke, Mathias Maiyer нар Монгол Улсад айлчлан ирж Н.Алтанхуяг сайдтай биечлэн уулзлаа. Монгол Улсын Ерөнхий сайдын “Оргил өөд” номыг орчуулан Олон улсын зах зээл дээр гаргасан тус компани түүний дараагийн ном болох өөрийнх нь авсан гэрэл зургуудаар Монгол Улсын өнөөгийн нийгмийн байдал, онгон тансаг байгаль, зан заншил, соёл уламжлалыг харуулсан фото зургийн альбомыг хэвлүүлэх болоод байгаатай холбогдуулан ажлын айлчлал хийсэн байна. Тус гэрэл зургийн цомог ирэх сард хэвлэгдэж Олон улсын зах зээл дээр гарах бөгөөд сүүлийн жилүүдэд Монгол Улсыг хараандаа аваад байгаа олон жуулчин бизнесмэнүүдийн анхаарлыг зүй ёсоор татах уран бүтээл болж буйг онцлон тэмдэглэж байсан юм.

Хуваалцах