Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлгийг 38 оюутанд гардууллаа

Сурлага, спорт, урлагийн онцгой амжилт гаргасан оюутнуудад Ерөнхийлөгчийн болон Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэг олгодог.

М.
М.Тодхүү

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлгийг 38 оюутанд гардууллаа
Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлгийг 38 оюутанд гардууллаа. Зураг: МҮОНРТ

Сурлага, спорт, урлагийн онцгой амжилт гаргасан оюутнуудад Ерөнхийлөгчийн болон Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэг олгодог. Засгийн газрын 2008 оны 46 дугаар тогтоолоор батлагдан хэрэгжиж буй журмын дагуу 2012-2013 оны хичээлийн жилд болзол хангасан оюутнуудад өнөөдөр Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэг гардуулан өглөө. Тэтгэлэгт хамрагдсан 38 оюутанд тус бүр 800 мянган төгрөгийг Төрийн банкнаас Монголын оюутны холбоотой хамтран гаргасан смарт картаар олголоо.
Улс орны ирээдүйг авч явах чадварлаг залуу үеийнхнээ бэлтгэхэд төр олон хэлбэрийн дэмжлэг үзүүлж, сар бүр тэтгэлэг олгож байгаа. Түүний зэрэгцээ оюутан залуусаас бүтээлч хандлага, хөдөлмөр зүтгэлээрээ ялгарч манлайлбал Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, төр засгаас онцгойлон дэмжинэ гэдгийг харуулж, бүтээлчээр суралцахыг уриалах нь энэ тэтгэлгийн үндсэн зорилго. Тэтгэлэг авсан оюутнууд ямагт манлайд байж, даяаршсан ертөнцөд өрсөлдөх чадварыг сайн эзэмшээрэй гэж Засгийн газрын тэргүүн захилаа.

Түлхүүр үг:Засгийн газар
Хуваалцах