Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Ерөнхий сайдын оронд Ц.Мөнхбаяр “Цензургүй яриа”-нд орно

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өнөөдөр “Цензургүй яриа” нэвтрүүлэгт оролцохоор төлөвлөж байсан боловч хойшлуулжээ.

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ерөнхий сайдын оронд Ц.Мөнхбаяр “Цензургүй яриа”-нд орно
Ерөнхий сайдын оронд Ц.Мөнхбаяр “Цензургүй яриа”-нд орно. Зураг: МҮОНРТ

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өнөөдөр “Цензургүй яриа” нэвтрүүлэгт оролцохоор төлөвлөж байсан боловч хойшлуулжээ. Энэ талаар Засгийн газрын хэвлэл мэдээллийн албанаас хүндэтгэх шалтгааны улмаас Ерөнхий сайд нэвтрүүлэгт оролцохоо хойшлуулсан хэмээн мэдэгдсэн юм.

Сэтгүүлч Л.Мөнхбаясгалан энэ талаар өөрийн цахим хуудсанд “Өнөөдөр "Цензургүй яриа" нэвтрүүлэгт оролцох байсан Ерөнхий сайд Ч.Сайханбилэг эмийн чөлөөтэй учраас 11 дүгээр сарын 30 хүртэл хойшиллоо” хэмээн жиргэжээ. Харин Ерөнхий сайдын оронд Гал Үндэстэн холбооны тэргүүн Ц.Мөнхбаяр өнөөдөр нэвтрүүлэгт оролцохоор болсон байна. Ц.Мөнхбаяр өөрийн нэр төрөө сэргээлгэхээр дүүргийн анхан шатны шүүхэд хандсан бөгөөд шүүхээс түүнээс уучлалт гуйсан тогтоол гаргахаар болжээ.

Хуваалцах