Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Ерөнхийлөгч асан Трампад импичмент зарлах эсэх асуудлыг сенатад ямар журмаар явуулах нь тодорхой боллоо

АНУ-ын Конгрессын дээд танхим дахь Ардчилсан нам болон Бүгд найрамдах намын бүлгийн удирдагчид Ерөнхийлөгч асан Дональд Трампад итгэл хүлээлгэх эсэх асуудлаарх санал хураалтыг явуулах форматаа тогтож тохиролцоонд хүрсэн байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ерөнхийлөгч асан Трампад импичмент зарлах эсэх асуудлыг сенатад ямар журмаар явуулах нь тодорхой боллоо
Ерөнхийлөгч асан Трампад импичмент зарлах эсэх асуудлыг сенатад ямар журмаар явуулах нь тодорхой боллоо. Зураг: МҮОНРТ

АНУ-ын Конгрессын дээд танхим дахь Ардчилсан нам болон Бүгд найрамдах намын бүлгийн удирдагчид Ерөнхийлөгч асан Дональд Трампад итгэл хүлээлгэх эсэх асуудлаарх санал хураалтыг явуулах форматаа тогтож тохиролцоонд хүрсэн байна.

Энэ тухай Сенат дахь Ардчилсан буюу олонхийн бүлгийн дарга Чак Шумер мэдэгдсэн бөгөөд тэрбээр сенатын гишүүдэд хандаж үг хэлэхдээ хамгийн шударга арга хэлбэрийг сонгосон гэдгээ онцолсон байна. Бүгд найрамдах намын бүлгийн тэргүүн Митч Макконнелл талуудын эрхийг хангасан тохиролцоонд хүрснээ мэдэгджээ.

Тодруулбал, сенатын танхимд Ерөнхийлөгч Дональд Трампыг буруутгаж буй Конгрессын доод танхимын төлөөлөгчид болон Трамп Ерөнхийлөгчийн өмгөөлөгчдөд Сенатийн гишүүдийн асуултад хариулж, сүүлийн үгээ хэлэх ижил хугацаа олгохоор тохиролцсон байна.

Өнөөдөр Ерөнхийлөгч асан Трампад импичмент зарлах нь үндсэн хуулинд нийцэх эсэх тухай хэлэлцэх юм байна. Энэ хэлэлцүүлэгт нийт 4 цаг товлоод байгаа аж. Үүний дараа экс Ерөнхийлөгчид импичмент зарлах эрх Дээд танхимд байгаа эсэх асуудлаар санал хураалт явуулах юм байна.

Сенат дахь Ардчилсан намынхан үндсэн хуулинд нийцнэ гэсэн байр суурьтай байгаа учир олонхоороо дэмжсэн санал өгнө гэж үзэж байна. Харин лхагва гарагт Ерөнхийлөгч асан Трампыг буруутгагч тал болон түүний өмгөөлөгчид үгээ хэлэх хуваарьтай. Энэ үеэр нэмэлт баримтуудаа талууд танилцуулж гэрчүүд дуудахыг дэмжих эсэхээ сенатын гишүүд мөн санал хураалтаар шийдэх юм. Эцэст нь буруутгагч тал болон өмгөөлөгч талуудын үгийг сонссоны дараа л дээд танхим эцсийн шийдвэрээ санал хураалтаар шийдэх юм. Гэхдээ энэ үйл явц ирэх долоо хоногт л эцэслэн шийдэгдэхээр байна.

Хуваалцах