Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж Авлигатай тэмцэх газарт мэдүүлэг өгөхөөр очлоо

Монгол Улсын дөрөв дэх Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Авлигатай тэмцэх газарт мэдүүлэг өгөх болсноо өөрийн албан ёсны цахим хаягаараа дамжуулан мэдэгдлээ.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж Авлигатай тэмцэх газарт мэдүүлэг өгөхөөр очлоо
Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж Авлигатай тэмцэх газарт мэдүүлэг өгөхөөр очлоо. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын дөрөв дэх Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Авлигатай тэмцэх газарт мэдүүлэг өгөх болсноо өөрийн албан ёсны цахим хаягаараа дамжуулан мэдэгдлээ. Тэрбээр энэ тухайгаа "Зангиагаа зүүгээд, гутлаа тослоод гаръя даа. Монголчууд бид бол ардчилал, хүний эрх, эрх чөлөөт байдлыг хуулийн засаглал гэж үздэг хүмүүс. Бид бүгд хуулийн өмнө тэгш эрх, үүрэгтэй" гэж “твиттер”, “фэйсбүүк”-тээ нийтэлжээ.

Эргэн сануулахад, Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсын иргэний хувиар өмнөх Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг Тавантолгойн асуудлаар шалгуулахаар 178 хуудас материал Улсын ерөнхий прокурор М.Энх-Амгаланд өөрийн биеэр аваачиж өгсөн. Тэгвэл дээрх материалтай холбоотойгоор АТГ-аас экс Ерөнхийлөгчөөс мэдүүлэг авахаар дуудсан байна.

Хуваалцах