Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Ерөнхийлөгч асан Виктор Януковичийг 13 жил хорих шийдвэр гаргалаа

Украйны шүүхээс тус улсаас дүрвэн гарсан Ерөнхийлөгч асан Виктор Януковичийг 13 жил хорих шийдвэр гаргалаа.

Mонголын радио

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ерөнхийлөгч асан Виктор Януковичийг 13 жил хорих шийдвэр гаргалаа
Ерөнхийлөгч асан Виктор Януковичийг 13 жил хорих шийдвэр гаргалаа. Зураг: МҮОНРТ

Украйны шүүхээс тус улсаас дүрвэн гарсан Ерөнхийлөгч асан Виктор Януковичийг 13 жил хорих шийдвэр гаргалаа. Шүүх Януковичийг Ерөнхийлөгч байх хугацаандаа Крымыг ОХУ-тай нэгтгэж, Зүүн Украйнд хямрал гарах үндсийг тавьсан гэж буруутгаж байна.

Ерөнхийлөгч асан Виктор Янукович засаглалыг нь эсэргүүцсэн бүх нийтийн эсэргүүцлийн дараа 2014 онд ОХУ руу дүрвэн гарсан юм.

Үүний дараа Украйны одоогийн Ерөнхийлөгч Петр Порошенко сонгогдсон байдаг. Барууныг баримталсан гадаад бодлого хэрэгжүүлж буй Петр Порошенкогийн хувьд баталсан бодлогоосоо болж нэр хүнд нь унасан тухай Оросын хэвлэлүүдэд бичиж байна.

Гуравдугаар сарын 31-нд болох Украйны Ерөнхийлөгчийн сонгуульд тэрбээр гол өрсөлдөгч Юлия Темошенкод ялагдах магадлалтай байна. Украйны сөрөг хүчний удирдагч Юлия Темошенко Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөөр энэ мягмар гарагт үйл ажиллагаагаа эхлүүлээд байгаа юм.

Хуваалцах