Ерөнхийлөгч Байден Сенатад Бүгд Найрамдах намаас сонгогдсон гишүүдтэй уулзана
АНУ-ын Ерөнхийлөгч Жозеф Байден Сенатад Бүгд Найрамдах намаас сонгогдсон гишүүдтэй уулзаж цар тахлын эсрэг болон түүний эдийн засгийн үр дагавартай хийх тэмцэлтэй холбоот
Мэдээллийн алба

АНУ-ын Ерөнхийлөгч Жозеф Байден Сенатад Бүгд Найрамдах намаас сонгогдсон гишүүдтэй уулзаж цар тахлын эсрэг болон түүний эдийн засгийн үр дагавартай хийх тэмцэлтэй холбоотой багц саналуудаа хэлэлцэхэд бэлэн байгаагаа илэрхийлж байна.
Энэ тухай Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга ЖенПсаки /2021.02.01/ мэдэгдсэн юм. Бүгд найрамдах намаас Сенатын танхимд сонгогдсон 10 гишүүн Ерөнхийлөгч Байденд хандаж Ерөнхийлөгчийн засаг захиргаанаас санал болгосонтой ижил 1,9 их наяд ам.долларын богино хугацаат хөтөлбөрийг боловсруулсан тухайгаа мэдэгдэж захидал илгээсэн байсан юм. Хууль тогтоогчид Ерөнхийлөгч Байденд хандаж Бүгд найрамдах намынхны харилцан буулт хийх боломжтой гэж үзэж байгаа энэ төслийг нь хэлэлцэх уулзалт хийх хүсэлт тавьсан байсан юм.
Харин Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Ерөнхийлөгч Байден энэ захидлыг нь хүлээн авч гарын үсгээ зурсан бүх гишүүдтэй энэ 7 хоногийн эхээр уулзаж бүрэн санал солилцоход бэлэн байгааг илэрхийлснийг мэдээлсэн юм. Бүгд найрамдах намаас сонгогдсон Сенатын гишүүд тэдний боловсруулсан төсөлд Ерөнхийлөгчийн мэдэгдсэн зорилго зорилтуудын ихэнх нь тусгагдсаныг захидалдаа онцолсон байна.
Тухайлбал, Бүгд найрамдахчуудын төсөлд Америкийн иргэдэд нэг удаагийн нөхөн төлбөр олгох, мөн жижиг бизнес эрхлэгчдэд туслах санал багтсан байгаа юм.
Гэхдээ Бүгд найрамдахчуудын энэ төсөлд цар тахал, эдийн засгийн хүндрэлтэй тэмцэх цогц хөтөлбөрт нийт 600 тэрбум ам.доллар хуваарилах санал багтсан байгаа юм байна. Харин Ерөнхийлөгч Байдений хөтөлбөрт цар тахалтай тэмцэхэд 400 саяыг хуваарилах санал багтжээ.
Мөн 1 их наяд ам.долларыг хүн амд дэмжлэг тусламж үзүүлэхэд үлдсэнийг нь эдийн засагт дэмжлэг үзүүлэхэд зарцуулна гэж төлөвлөсөн байгаа юм байна.


















