Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Ерөнхийлөгч бухимдав

Тэрбээр “Зохих хүмүүст нягтлахыг санууллаа. Төрийг засъя, хүчирхийлэлийг зогсооё гэснийг ингэж эсэргүүцэв үү” гэж твиттер хуудастаа бичжээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ерөнхийлөгч бухимдав
Ерөнхийлөгч бухимдав. Зураг: МҮОНРТ

Г. Алтанхүү гэгчийн гарт амиа алдсан 21-хэн настай бүсгүй монгол хүн бүрийн сэтгэлийг шимшрүүлсэн. Гэтэл Шүүх эмнэлгийн шинжээчид талийгаачийн үхлийн бурууг хаа хамаагүй өвчинд тохож, хэргийн жинхэнэ эзэн ял зэмгүй өнгөрөхөөр болж хөөрхий бүсгүйн ясыг өндөлзүүлээд авсан.

Хэн ч харсан илэрхий энэ хэргийн үнэн мөнийг олохыг олон нийт шаардаж эхэлсэн ч Шүүх эмнэлгийн шинжээчдийн дүгнэлт хариултыг төөрөлдүүлэв. Хүний эрх, үүрэг, хуулиар хамгаалагдсан амь насыг дураараа үгүй хийчихээд байхад ингэж аашилсанд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц. Элбэгдорж бухимдаж буйгаа илэрхийлэв.

Тэрбээр “Зохих хүмүүст нягтлахыг санууллаа. Төрийг засъя, хүчирхийлэлийг зогсооё гэснийг ингэж эсэргүүцэв үү” гэж твиттер хуудастаа бичжээ.

Түлхүүр үг:ерөнхийлөгчАлтанхүү
Хуваалцах