Ерөнхийлөгч чуулганы нээлтэд оролцов
Энэ намрын чуулганаар 20 гаруй хуулийн төслийг хэлэлцэхээр төлөвлөөд байгаа юм.
Мэдээллийн алба

Өнөөдөр УИХ-ын 2014 оны ээлжит намрын чуулган нээлтээ хийлээ. Энэ намрын чуулганаар 20 гаруй хуулийн төслийг хэлэлцэхээр төлөвлөөд байгаа юм.
Өнөөдөр болсон чуулганы нээлтэд УИХ-ын дарга З.Энхболдоос гадна Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж оролцлоо. Монгол Улсын Yндсэн Хуулийн 33 дугаар зvйлийн 3 дахь хэсэгт “Ерөнхийлөгч УИХ-ын чуулганд өөрийн тааллаар оролцож болно” хэмээн зааснаар Монгол Улсын Ерөнхийлөгч үндсэн бүрэн эрхийнхээ дагуу чуулганы нээлт болон бусад хуралдаанд тааллаараа оролцдог юм.


















