Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Ерөнхийлөгч “давхар дээл”-ээс татгалзахыг анхааруулав

Ерөнхий сайд Н.Алтанхуяг өнөөдөр Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барьж, Засгийн газрын шинэ бүтцийг танилцуулсан.

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ерөнхийлөгч “давхар дээл”-ээс татгалзахыг анхааруулав
Ерөнхийлөгч “давхар дээл”-ээс татгалзахыг анхааруулав. Зураг: МҮОНРТ

Ерөнхий сайд Н.Алтанхуяг өнөөдөр Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг УИХ-д өргөн барьж, Засгийн газрын шинэ бүтцийг танилцуулсан. Ерөнхий сайд Засгийн газрын бүтцэд өөрчлөлт оруулах саналыг УИХ-ын даргад өргөн барихаас өмнө зөвшилцөх албан бичгийг Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид илгээсэн байна.

Тэрхүү албан бичгийн хариуд Ерөнхийлөгч “Өөрчлөлт оруулахдаа яамдын бүтцийг оновчтой болгох, давхардал, хүнд суртлыг арилгах, хөрөнгө санхүүгийн зарцуулалтыг үр ашгийг дээшлүүлэх, хариуцлага, хяналтын тогтолцоог чамбайруулах бодлого баримтлах нь зүйтэй. Мөн батлуулахаар санал болгож буй бүтцийн дагуу бүрэлдэхүүний асуудлыг оруулж ирэхдээ УИХ, Засгийн газрын гишүүний албан тушаалыг давхар хашихгүй байх зарчмыг хатуу баримталж ажиллахыг анхааруулж байна” гэжээ.

Хуваалцах