Ерөнхийлөгч Дильма Русеф айлчлалаа цуцалжээ
Бразилийн Ерөнхийлөгч Дильма Русеф ирэх сард АНУ-д хийхээр төлөвлөж байсан айлчлалаа цуцаллаа.
Мэдээллийн алба

Бразилийн Ерөнхийлөгч Дильма Русеф ирэх сард АНУ-д хийхээр төлөвлөж байсан айлчлалаа цуцаллаа. Учир нь АНУ-ын үндэсний аюулгүй байдлыг агентлаг Бразиль болон Мексикийн Ерөнхийлөгчийг тагнаж байсан гэх мэдээлэлтэй холбоотой ажээ.
Тодруулбал, АНУ-ын аюулаас хамгаалах тусгай алба Бразилийн Ерөнхийлөгч Дильма Русефээс гадна түүний туслах, төрийн өмчийн Петробрас газрын тосны компанийн цахим шуудан, захидал зэргийг тандаж байсан тухай АНУ-ын Тагнуулын төв агентлагийн экс ажилтан Эдвард Сноуден мэдээлсэн юм.
Энэ нь 1995 оноос хойш Бразилийн Ерөнхийлөгч АНУ-д айлчилж буй анхны айлчлал болох байсан бөгөөд ирэх аравдугаар сарын 23-нд болох байв.


















