Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙЖилд 720 тонн желатин, 300 тонн амин хүчлийн бордоо үйлдвэрлэх хүчин чадалтай желатины үйлдвэр ашиглалтад орлоо
1/3
Гадаад мэдээ

Ерөнхийлөгч Дональд Трамп Холбооны төлөв байдлын илтгэлээ танилцууллаа

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп энэ сарын 24-ний өдөр АНУ-ын Конгрессын хамтарсан чуулганд оролцож, 2026 оны Холбооны төлөв байдлын тухай “State of the Union” илтгэлийг танилцууллаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ерөнхийлөгч Дональд Трамп Холбооны төлөв байдлын илтгэлээ танилцууллаа
Ерөнхийлөгч Дональд Трамп Холбооны төлөв байдлын илтгэлээ танилцууллаа. Зураг: МҮОНРТ

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп энэ сарын 24-ний өдөр АНУ-ын Конгрессын хамтарсан чуулганд оролцож, 2026 оны Холбооны төлөв байдлын тухай “State of the Union” илтгэлийг танилцууллаа.

Энэ арга хэмжээ нь АНУ-ын Үндсэн хуульд заасны дагуу жил бүрийн эхэнд, Төлөөлөгчдийн танхимын даргын урилгаар Конгрессын хамтарсан чуулганд Ерөнхийлөгч оролцож, бодлого, төсөв, хууль тогтоомжийн санал санаачилгыг танилцуулах уламжлалт арга хэмжээ юм.

Илтгэлдээ Ерөнхийлөгч Д. Трамп улсын төсөв, эдийн засаг, хөгжлийн бодлого, цаашдын тэргүүлэх зорилтуудыг тодорхойлон танилцуулжээ. Мөн өмнөх жилүүдэд хэрэгжүүлсэн бодлого, ололт амжилт, тухайлбал эдийн засгийн өсөлт, ажлын байрны нэмэгдэл, татварын шинэчлэл зэрэг амжилтуудыг онцолжээ.

Түүнчлэн улс орны тулгамдсан асуудлыг шийдвэрлэх тодорхой арга хэмжээний төлөвлөгөө-г танилцуулж, эдгээрийг хэрэгжүүлэхэд Конгрессын зүгээс авч хэлэлцэх шаардлагатай хууль тогтоомжийн санаачилга, саналуудыг дэвшүүлсэн байна.

Энэхүү илтгэл нь зөвхөн Засгийн газрын бодлогын чиглэлийг танилцуулсан төдийгүй, АНУ-ын Ерөнхийлөгч болон Конгрессын хамтын ажиллагааг бэхжүүлэх гол хүчин зүйл болж байна.

Хуваалцах