Ерөнхийлөгч Дональд Трамп өөрийнх нь эсрэг мэдүүлэг өгсөн хоёр ажилтнаа халжээ
Цагаан ордны тэргүүн Дональд Трампад итгэл үзүүлэх эсэх санал хураалтыг Америкийн төлөөлөгчдийн болон сенатын танхимууд явуулаад байгаа. Тэгвэл өчигдөр буюу баасан гарагт Америкийн ерөнхийлөгч Дональд Трамп түүнийг буруутган шүүх хуралд гэрчээр оролцож,
Мэдээллийн алба

Цагаан ордны тэргүүн ДональдТрампад итгэл үзүүлэх эсэх санал хураалтыг Америкийн төлөөлөгчдийн болон сенатын танхимууд явуулаад байгаа. Тэгвэл өчигдөр буюу баасан гарагт Америкийн ерөнхийлөгч ДональдТрамп түүнийг буруутган шүүх хуралд гэрчээр оролцож, мэдүүлэг өгсөн хоёр ажилтныг албан тушаалаас нь чөлөөлж байгаагаа мэдээлжээ. Америкийн Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлд Украйны асуудлыг хариуцсан шинжээчээр ажилладаг Александр Виндман болон Европ дахь Америкийн элчин сайд ГордонСондланд нар үүрэгтээ ажлаасаа чөлөөлөгджээ. ГордонСондланд 2018 оноос эхлэн Европын орнууд дахь Америкийн элчин сайдаар ажиллаж эхэлсэн төдийгүй 2019 оны 11 дүгээр сард тэрээр ерөнхийлөгч ДональдТрампыг буруутган шүүх хуралд гэрчээр оролцсон юм.
Харин Александр Виндман 2018 оноос Үндэсний Аюулгүй Байдлын зөвлөлд ажиллаж эхэлсэн бөгөөд Ерөнхийлөгч Трампыг эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан болон Украины ерөнхийлөгчид дарамт шахалт үзүүлсэн гэх хэргийн гэрч болж, олонд танигдсан юм. ДональдТрампын энэхүү шийдвэр нь түүний эсрэг зогссон хэнийг ч хүлцэн тэвчихгүй гэдгийг харуулж байгаа үйлдэл гэж зарим хэвлэлд онцолсон байна. Цагаан ордоны тэргүүн түүний эсрэг мэдүүлэг өгсөн албан хаагчдад сэтгэл дундуур байгаагаа нэг бус удаа илэрхийлж байсан юм. Америкийн ерөнхийлөгч ДональдТрампыг албан тушаалаасаа буулгах эсэх санал хураалтыг тус улсын төлөөлөгчдийн танхим болон сенатын танхим хэлэлцэж дуусаад байгаа.
Ардчилсан намын олонхийг бүрдүүлдэг Төлөөлөгчдийн танхим ерөнхийлөгч ДональдТрампыг хууль зөрчсөн үйлдэл гаргасан гэж албан тушаалаасаа нь буулгахыг дэмжсэн бол Бүгд Найрамдах намын олонхийг бүрдүүлэгч Сенат ДональдТрампад оногдуулсан хэргийг хүчингүй болгож, цагаан ордны тэргүүнийг цагаатгасан юм. Хэдийгээр Ерөнхийлөгч ДональдТрампад импечмент оногдуулах буюу буруутган шүүх үйл явц дуусаад байгаа ч энэ хэргийн эргэн тойронд олны анхаарлыг татсан үйл явдлууд ийнхүү өрнөсөөр байна.


















