Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Ерөнхийлөгч эх орондоо ирлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж анагаах ухаанд хүндэвтэр тооцогддог нурууны хагалгаанд орохоор өнгөрсөн сард Япон улсыг зорьсон.

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ерөнхийлөгч эх орондоо ирлээ
Ерөнхийлөгч эх орондоо ирлээ. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж анагаах ухаанд хүндэвтэр тооцогддог нурууны хагалгаанд орохоор өнгөрсөн сард Япон улсыг зорьсон. Ерөнхийлөгчийн эмч, Анагаах ухааны доктор, дэд профессор Ө.Цолмоны өгсөн мэдээллээр бол Ерөнхийлөгч нуруундаа эмчилгээ хийлгэх шаардлагатай байсан бөгөөд заавал гадаадад хийлгэх ёстой гэдгийг тухайн үед хэлж байсан.

Харин энэ сарын эхээр түүний хагалгаа амжилттай болсон талаар бид мэдээллэсэн. Түүний биеийн байдал сайжирсны дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг Азийн орнуудад айлчлал хийж яваа АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обаматай ажил хэргийн уулзалт хийхээр болсон талаар мэдээлэл цацагдаад байсан билээ.

Энэ талаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын хэвлэл мэдээллийн албанаас тодрууллаа.

-Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж эх орондоо ирсэн үү?

-Ерөнхийлөгч өчигдөр орой эх орондоо ирсэн.

-Түүний биеийн байдал ямар байгаа вэ?

-Ерөнхийлөгчийн биеийн байдал сайн байгаа. Ажилдаа орчихсон.

-Монгол Улсын Ерөнхийлөгч АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обаматай уулзана гэх мэдээлэл цацагдаад байсан. Энэ үнэн үү?

-Амеркийн Ерөнхийлөгчтэй уулзалт хийнэ гэдэг бол ташаа мэдээлэл байна.

Хуваалцах