Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Ерөнхийлөгч эмгэнэл илэрхийлэв

Сингапур улсыг үүсгэн байгуулагч, тус улсын Ерөнхий сайд агсан Ли Кван Ю таалал төгссөнтэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Бүгд Найрамдах Сингапур улсын Ерөнхийлөгч Тони Тан Кенгэд эмгэнэл илэрхийлэв.

МУ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хэвлэл мэдээллийн алба

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ерөнхийлөгч эмгэнэл илэрхийлэв
Ерөнхийлөгч эмгэнэл илэрхийлэв. Зураг: МҮОНРТ

Сингапур улсыг үүсгэн байгуулагч, тус улсын Ерөнхий сайд агсан Ли Кван Ю таалал төгссөнтэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Бүгд Найрамдах Сингапур улсын Ерөнхийлөгч Тони Тан Кенгэд эмгэнэл илэрхийлэв.

Уг эмгэнэлд “Сингапурын ард түмний хайр хүндэтгэлийг хүлээсэн улс төрийн нэрт зүтгэлтэн, Сингапур улсыг үүсгэн байгуулагч “эцэг”, Ерөнхий сайд агсан Ли Кван Ю өвчний улмаас таалал төгссөнд миний бие гүнээ харамсаж байна. Өнөөдөр Ази тивд төдийгүй дэлхий дахинаа нэр хүндтэй, нийгэм, эдийн засгийн хөгжлөөрөө Азийн нэг “бар” хэмээн зүй ёсоор нэрлэгддэг Сингапур улсын тусгаар тогтнолыг тогтоож, хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулсан талийгаачийн яруу үйл хэрэг ямагт хүндэтгэн дурсагдах болно. Монголын ард түмний нэрийн өмнөөс болон хувиасаа талийгаачийн гэр бүл, Сингапур улсын ард түмэнд гүн эмгэнэл илэрхийлж байгааг минь хүлээн авна уу ” гэжээ.

Хуваалцах