Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Улс төр

Ерөнхийлөгч эмгэнэл илэрхийлжээ

ОХУ-ын Волгоград хотод удаа дараа террорист халдлага болсонтой холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржоос ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинд эмгэнэл илэрхийлсэн цахилгаан утас илгээжээ.

А.
А.Бүдрагчаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ерөнхийлөгч эмгэнэл илэрхийлжээ
Ерөнхийлөгч эмгэнэл илэрхийлжээ. Зураг: МҮОНРТ

ОХУ-ын Волгоград хотод удаа дараа террорист халдлага болсонтой холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржоос ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинд эмгэнэл илэрхийлсэн цахилгаан утас илгээжээ. Ерөнхийлөгчийн илгээсэн цахилгаан утсанд “Алан хядах үйл ажиллагааны уршгаар амь насаа алдсан хүмүүсийн төрөл төрөгсөд, ойр дотныхон болон найрсаг оросын ард түмэнд гүн эмгэнэл илэрхийлж, Монгол Улс аливаа террорист халдлагыг эрс буруушааж ирсэн бөгөөд цаашид ч энэ байр сууриа тууштай баримтлах болно” гэжээ.

Түлхүүр үг:Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж
Хуваалцах