Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Ерөнхийлөгч энэ сарын 10 –нд морин цагт тангарагаа өргөнө

Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр хуралдаж, Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон гэж үзэж бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрөх тухай хуулийн төслийг хэлэлцэв. Тус байнгын хорооны гишүүдийн олонхийн саналаар хуулийн төслийг дэмжсэн тул УИХ-ын хуралдаанд оруулахаар тогтлоо. Байнгын хорооны хурал

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ерөнхийлөгч энэ сарын 10 –нд морин цагт тангарагаа өргөнө
Ерөнхийлөгч энэ сарын 10 –нд морин цагт тангарагаа өргөнө. Зураг: МҮОНРТ

Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр хуралдаж, Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон гэж үзэж бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрөх тухай хуулийн төслийг хэлэлцэв.

Тус байнгын хорооны гишүүдийн олонхийн саналаар хуулийн төслийг дэмжсэн тул УИХ-ын хуралдаанд оруулахаар тогтлоо. Байнгын хорооны хуралдаанд СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн оролцож, ”Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн ирц улсын хэмжээнд 66.49 хувьд хүрч, санал хураалт хүчин төгөлдөр болсонтанилцууллаа. Мөн энэ үеэр байнгын хорооны зарим гишүүд СЕХ-ны даргаас энэ удаагийн сонгуулийн зардал өмнөх сонгуультай харьцуулахад өссөн эсэх, хүчингүй саналын хуудас тоологдсон эсэх, хяналтын тооллогын эцсийн дүн зэрэг асуудлыг тодруулж, тодорхой хариулт авав.

Ч.Содномцэрэн, “Энэ удаагийн сонгуульд хүчингүй саналын хуудас тоологдоогүй. Саналын хуудас өмнөх сонгуультай харьцуулахад нарийвчилсан өндөр нууцлалтай хэвлэгдсэн тул хууль бус хуудас тоологдсонгүй. Мөн автомат машины тусламжтайгаар сонгуулийг зохион байгуулсан тул өртөг зардал өндөр гарсан юм шиг харагдаж байгаа ч СЕХ аудитын байгууллагаас гаргасан зөвлөмжийн дагуу ажилласны дүнд хэмнэлт гаргаж ажиллалаа” гэсэн тайлбар хийлээ.

Энэ асуудлын дараагаар “Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх тов тогтоох тухай” УИХ-ын тогтоолыг хэлэлцэв. Уг тогтоолд тусгасны дагуу Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн тангараг өргөх өдөр, цагийг 2013 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 11 цаг 40 минутаар тогтоон, мөн УИХ-ын хуралдаанаар эцэслэн хэлэлцүүлэхээр боллоо.

Хуваалцах